1/29/09

***Нар сүлсэн хайр***

Нар навчинд шингэн хувилж
Салхи хөлөглөн бүжиглэхэдээ
Чиний үсийг задлахад

Би алгандаа сэтгэлээ тавьчихаад
Хүслээ шивнэн үлээхэд
Хайрын цэцэг дэлбээлсэн

Дуу чинь тарни мэт сонсогдож сэтгэл эзэмдэхэд
Дулаахан харц чинь цочтол намайг догдлуулсан
Үйлийн үртэй хайр үүлэнд зураглан хээтэж
Үнэнд ороогдон унахдаа энгэр норгон дуслах байх

Намрын шаргал өдрүүдэд хайрлаж ханаагүй сэтгэл
Өвлийн хүйтэн өдрүүдэд гал шиг шатах байх
Өргөс авахтай адил мартагддаг дурлал гэж байдаггүй хойно
Өнчирсөн зүрхэнд сэтгэл минь шаналал тэврэн ирэх байх

1 comment:

Uunee said...

Сайхан шүлгүүд байна.
Үнэхээр өргөс авахтай адилхан мартагддаг дурлал гэж үгүй шүү.