8/6/09

***НУТГИЙН ӨГЛӨӨ***



Шөнийн амгаланд адислагдаж
Шүүдрийн ус рашаан болно
Сарны туяаг шимэн зүүрмэглэсэн
Цагаан манан гэгээ болно

Нугын цэцэг дэлбээгээ дэлгэхэд
Нарны гэрэл амьдрал болно
Нуурын мандалд хос хун буухад
Нутгийн минь өглөө шүлэг болно

Цагаан гэрээс утаа суунаглахад
Яруу шүлэг минь зураг болно
Цайны дээжээ тэнгэрт өргөхөд
Цагаахан дусалууд нь хайр болно

Жирийн нэгэн өглөө нутагт минь эхлэх нь
Жангарын туульд гардаг диваажингийн орон шигээ

1 comment:

Mimi said...

Сайхаан сайхан нутгийн минь өглөө бүр сайхан.
Таны шүлэг болгон таалагддаг шүү
Танд эрүүл энх аз жаргал хүсье