4/24/11

*********************************

Өнгө мөнгөнд бялхаж дулдуйдсан ядуулаг амьдрал
Өөрсдийгөө тийм л өчүүхэнээр үнэлэгсэд
Тэмцэл гэж ойлгосон амьдрал дээр гадагш урсах мунхаглал
Төсөөлөл үгүй харанхуйд дураар аашлагч сэтгэлийн боол

Өөрлүүгээ шагай
Дотогшоо хараач
Өгөх тусам дэлгэрч цэцэглэдэг нь хайрын сэтгэл биш гэжүү?
Авах тусам улам хоосорч ганддаг нь харамын сэтгэл биш гэжүү?

1 comment:

Heaven said...

Үнэнийг өгүүлсэн.. Олон хүн үүнийг мэдэрч ухаараасай гэж би үргэлж залбирдаг.