2/19/08

***БУРХАН ГЭЖ ХЭН БЭ?***эрэгцүүлэл 02

Бурхан байдаг эсэхийн талаар ярихаасаа өмнө шашины талаар ярилцая.Исүс,Будда.Мухамэд гээд дэлхийн 3 том шашиныг үндэслэгчидийн анх гаргасан сургаалыг эдгээр 3 шашиныг үргэлжилүүлэгчид нь санаатай,бас мэдэхгүйн уршигаар мушгин гуйвуулж мөн чанарыг нь алдагдуулсан байна.Тухайн үедээ шашины тэргүүнүүд төр барьж байсан нь энэ алдаа завхралын эх үүсвэр болж байжээ.Библи,Коран.Буддагийн сургааль бичсэн сударуудаас өөртөө нийцтэйгээр тайлбарлаж эрх мэдэл,эд хөрөнгө болгох замаар ашиглаж ирсэн нь уг шашинууд анхны жинхэнэ мөн чанараа алдахад хүрчээ.Үг түмэн утгатай гэдгийн тод жишээ
~~Будда хүн аливаа зовлон бэрхшээлийг өөрөөсөө хайж өөрөө гэгээрэх замаар зовлонгоос ангижрах тухай сургасан.Гэтэл цаг хугацааны уртад түүний үргэлжлүүлэгчид олон урсгал чиглэл бий болгожээ.Элдэв олон бурхан бий болгож,түүнийг тахиж шүтэх үй олон заавар номлол гарч олон түмнийг мунхруулах хар тамхи болтлоо мөн чанараа алджээ.Эд хөрөнгө дуудах,эхнэртэй болгох,нөхөр тогтоох гээд .Энэ чинь одоо танилцуулах алба уу.Эд хөрөнгө олж өгч зовлон дууддаг болтлоо утга учраа алдсан байна.Хувьсгал гарах хүртэл монгол улсын хаан нь шашин төрийг хослон барьдаг төвд хүн байв.Аливаа шашин улс төр аж ахуйтай холилдохоороо шашин гэдэг мөн чанараа алдаж байгаа юм.
~~Исүс анх миний сургааль номыг дагаад бие биенээ хайрлах хайр,нигүүлсэх сэтгэлийг сургасан.Үе үейин библичид ,төр баригчид мушгин гуйвуулсан.
Та ямарч нүгэл хийж болно.Зөвхөн надад л итгэ.Тэгвэл та нүгэлгүй болж тэнгэрийн оронд очино.Йтгэхгүй бол тамд унаж халуун тамд зовно.Энэ сүрдүүлэг үү.Бурхан хэзээ ч ийм увайгүй үгсээр хүнийг дарамтлахгүй.(Аюурзаны эссэд энэ тухай бичсэн бий) Тэгээд ч нүгэл хийсэн хүн ариусах гэгээрэх гэж зовож байсанаас Исүс итгэчих нь хамаагүй амар хялбар байгаа биздээ.Олон түмэнд ийм хялбар амар замыг Исүс уул нь зааж өгөөгүй юм.Одоо Исүсийн авралийн зар түгээгчид Исүсийн өмнөөс хүнийг сүрдүүлэгчид уг шашиныхаа мөн чанарыг алдуулагчид болж байна.Бүх зүйл эзэн тэнгэрээс өгсөн тул та орлогынхоо аравны нэг хувийг өгдөг татварын систем бий болгосон байна.Уул нь бурханд бид нарын зовож олсон хэвлэмэл цаас хэрэггүй л дээ.
Энэ нь уг шашиныг үргэлжлүүлэгчидийн амьдралын орлого,амьдрах арга нь болсон.Энэ олон сүм түүнд зарцуулах хөрөнгө хаанаас гарч байна.
Одоо бурхан байдаг эсэх тухай эхний ярианд ороё.Исүс,Бүдда,Мүхамэд нар нь бид нарын үл мэдэх бурханы элч төлөөгөчид юм.Бурхан бидэнд хүн бүрт өөрийн мөн чанарыг өгсөн тул түүнийгээ ойлгож ухаарч хөгжүүлэхийн тулд дээрхи элч нарыг янз бүрийн цаг хугацаанд илгээжээ.Жинхэнэ бурханыг ойлгохын тулд бид эхлээд эдгээр элч хувилгаадын сургааль номыг мөн чанараар нь ойлгож ухаарах хэрэгтэй болж байна.Одоогийн энэ сэтгэхүйгээр бурханыг ойлгох аргагүй юм.Жишээ нь нэг настай хүүхдэд таталцалын онолын тухай яривал инээдтэй бөгөөд тэнэг хэрэг болно биздээ.Эхлээд тэр хүүхэд орчин тойрноо таних тэгээд 35 үсэг сурах,цаашлаад шинжлэх ухааны анхан шатны ойлголттой болох зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болж байна.Үүнд хүрэх зам түүнийг ойлгох дотоод ертөнцийг (өөрт байгаа дотоод сэтгэлээ захирч өөрөөсөө гэгээрэх,өөрийгөө олох) бурхан хүн бүрт өгчээ.

2008-02-19

5 comments:

Eenee said...

bi bas sanal neg bna

erdene said...

end oguulsen ayurzanii esse bolon yer ni ayurzaniin buteeluudiig unshih URL baival helj uguuch. bayarlalaa.

Andy said...

Бурхан үнэхээр байдаг гэж үү?
1. Бурхан яагаад байхгүй гэж?
2. Орчлон ертөнцийн хууль Бурхан байдгийг хэлж байна.
3. Түмэн бодисын гайхамшигт зохицол Бурхан байдгийг харуулж байна.
4. Хүн төрөлхтний мөн чанар Бурхан байдаг гэж байна.
5. Амьтай зүйлс оршин байгаа нь Бурхан байгааг гэрчилж байна.
6. Амьдралын туршлага Бурхан байгааг гэрчилж байна.
7. Чөтгөр байгаа нь Бурхан байгааг баталж байна.
8. Гайхамшиг байгаа нь Бурхан байгааг харуулж байна.
9. Эртний мэргэд Бурхан байгааг гэрчилж байна.
10. Хүн дүрст мичнээс хүн үүссэн тухай онол буруу байсан нь Бурхан байгааг гэрчилж байна.
11. Бурхангүй хүний гуниг цөхрөл, Бурханлаг хүний баяр хөөр Бурхан байгааг харуулж байна.
Яагаад Бурхан байхгүй гэж?

Жич: Тэнэг хүн л зүрхэндээ Бурхан байхгүй гэж боддог...

Andy said...

Бурханы шинж чанарууд:
Ганцхан Бурхан байдаг.
1. Тэр бол бүтээгч Бурхан бүх зүйл түүгээр бүтээгдсэн, харагдах болон үл харагдах бүх зүйлс.
2. түүнд махан бие байхгүй, Тэр бол Сүнс юм. бидний хэмжээст мэдрэгдэхгүй байгаа түүнийг байгаад эргэлзэх шалтаг болж чадахгүй.
3. нэгэнт махан бие байхгүй тул түүнд аав, ээж, эр эм хүйс гэж байхгүй. ширээнд хүйс гэж байдаггүйтэй адил.
4. тэр хаа сайгүй нэгэн зэрэг оршигч
5. бүхнийг чадагч Төгс хүчит нэгэн
5. бүхнийг мэдэгч нэгэн. бүх бүтээл түүний өмнө нүцгэн байдаг.
6. Бурхан бол цаг хугацааны гадна оршигч нэгэн.
7. Бурхан зөв шудрага, энэрэнгүй
9. Бурхан ариун төгс нэгэн.
10. Бурхан бол бидний эцэг бас хаан юм.

Andy said...

Орчлон ертөнц бүтээгдсэн цагаас хойш түүний үл үзэгдэх чанар, түүний мөнх хүч нь бүтээсэн зүйлсээр нь дамжуулан ойлгогдон илэрхий харагдаж байдаг. Учир нь Бурхан бүх зүйлийг ил болгосон ажээ. тиймээс бидэнд Бурхан байхгүй гэж хэлэх шалтаг үгүй юм. Уран зургийг хараад зураач байхгүй гэж хэлж чадахгүйтэй адил уран зургийг зурдаг хүнийг санамсаргүй бий болсон гэж хэрхэн хэлж чадах вэ?
Тэр энэ дэлхийн үзэгдэх болон үл үзэгдэх бүхнийг бүтээсэн бөгөөд нэгнээс үндэстэн бүрийг бүтээж бидэнд орон зай, цаг хугацааг тогтоож өгсөн нь бид түүнийг хайж түүнийг олоосой хэмээсэнд болой. Үнэндээ Тэр бидний хэнээс ч холгүй байдаг юм. Хэрвээ энэ ертөнцөд Бурхан оршин байгаагаа харуулсан ямар нэг ул мөр байдаггүй бол бид энэ тухай бодохчгүй амьдарч болох байсан байх. түүнийг таньж мэдье гэвэл Тэр өөрөө өөрийгөө хэрхэн илэрхийлж, илчэлснийг хүний бодлоор биш өөрийнх нь тайлбараар итгэлээр хүлээн авагтун. Тэр чин сэтгэлээсээ түүнийг хайгч хэнд ч олдох боломжтой байдаг юм.
Үнэндээ бид Бурхан байгааг мэдсэн хэрнээ түүнийг алдаршуулж, түүнд талархал өргөсөн ч үгүй, харин бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэлдээ харанхуй болсон учраас Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, үүрд магтагдах Бүтээгчийн оронд бүтээлд нь мөргөн үйлчилснээс болж өнөөг хүртэл төөрөлдсөөр байна.