9/19/09

****Намрын өглөө****

Орчлон мөнх бусийг сануулсаар намар ирэхэд
Огших ,тэсрэх сэтгэлийн гүнээс нэгэн шувуу нислээ
Тэр шувуу сансарын хуйлрах аянгaнаас гэрэл зууж
Мэдрэхүйн долгисыг хөглөн буулаа

Сэтгэлийн эмзэг дэлбээг минь нэг нэгээр нь илбэж
Сарны гунигтай,намрын шаргал өдрүүдийг асгалаа
Зөгнөл тэмтчин алхах бүдгэрсэн харгуйг гийгүүлж
Зүүд тарааж цацсан гэгээн шөнүүдийг авчирлаа

Зүрхний үгийг минь сонсох өвсний намуухан амьсгал
Зөв бурууг ухааруулж өлмийг минь үнсэж өндийхөд
Зөн совинд зүүгдэх он жилүүдийн давалгааг гишгэн
Зүүдний учиг тайлах битүүлэг ертөнцрүү тэмүүллээ

Итгэлт сэтгэлийн гэмшил гэрэл болохуйд
Илгээх гэгээн аялгуунд яруусаж хонолоо
Ирэх өдрийн үйлийг хайраар тосож
Эмтэлсэн амгаланд хорогдсоор намрын өглөөг угтлаа

2 comments:

Galzuudleo said...

goy shuleg bna

orshikhoo said...

үнэний тухай үнэн гээд цуврал эргэцүүллийг тань эхнээс нь дуустал нь уншлаа үнэхээр их таалагдлаа, маш их талархаж байна