4/5/12

~~~Тэр хоосон зайд~~~

Ханан дахь толинд өөрийгөө харж байгаад
Гартаа алх бариад ганц л цохиж хагалах шиг
Аврал, хүсэл,айдас гуниг,хайр, харуусал дүүрсэн
Сэтгэлээ нэг хагалахсан,бутрахсан

Тэр хоосон зайд миний гэх зүйлгүй болж бүхий л ертөнц ирэхэд
Тэр бүхнийг мэдрэх баясалд умбаж
Хагарсан толь шиг сэтгэлээ түм түмээр хувилж
Үй олон ертөнцөд нэгэн зэрэг одохсон

2 comments:

Aligermaa said...

Goy.

bayarmaa said...

сайхан юм аа ахын номыг авсан их зузаан ном билээ . Ахдаа амжилт хүсье Г.Номин