9/18/13

~~~~Намар ирчихэж...~~~~


Модoдын тэвэрээс,эгшиглэгч навчсыг өнчирүүлж
Мартаагүйн чанадаас уяралыг  сэрээн хөтөлөөд
Маргааш руу одох биеээс сэтгэл ховсдон тасдаад
Мананд зүүрмэглэгч дурсамж  дээр илэх мэт буулаа

Намар ирчихэж...

Хайр, хагацал элбэн сэтгэл тамлан бүжиглэсэн
Халуун залуу насныхаа дурсамж дундуур алхахдаа
Алдaa бүхний минь сорив дээр ухаарлын цэцэг ургасаныг харахуйд
Амьд халуун мөчүүд сэтгэл тэврэн шатлаа

Намар ирчихэж...

Амьдaруулагч ертөнцийн хээлэнд эрхи мэт эргэлдэж
Амилуулагч тэнгэрийн эрхшээлд арьсан дотроо тачаадаж
Нарны эргэx чөлөөнд зүрxээ тэмтрэн анивалзаж
Намрын энэхэн улиралд сэтгэлээ үнсэн тайтгаруулдагаа

Намар ирчихэж...

1 comment:

Unknown said...

Баярлалаа.Дурсамж хөврүүлж сэтгэл гэгэлзүүлсэн намрын тухай яасан гоё дүрслээ вэ?