12/19/07

***ЧОНЫН НҮДЭЭР***

Үрээ хайсан эх шувуу
Үдшийн бүрэнхийгээр тамирдан унах шиг
Үнэний эрэлд гарсан би
Үзүүргүй олсноос атгаад туйлдлаа

Цаашаа зам хязгааргүй цэлийгээд
Харин буцаад явах хүсэл алга аа

Бурхан чи байдаг бол
Буг чөтгөрч хамаагүй надруу явуулаач
Байхгүй үнэний чинь эрэлд ханисаад
Балрах мөрөө цаг хугацаанд чинь гээе

Хатгаад байгаа сэтгэл минь дээ
Халираад байгаа итгэл минь дээ

Будант нэг л өдөр буцаад би өөрлүүгээ явна
Байх байхгүйн завсраас үнэний учгийг атгана
Жирийн өвсөнд үнэний тайлал оршдогийг мэдээд
Жинхэнэ амьд байгаль руу алхам ойртоно

Тэгээд чонын нүдээр хүнийг хараад
Цочиж өөрөөсөө алхам холдоно оо

1 comment:

Болорхон said...

Танаас бүр ихийг улам хүсч байна... та үнэнийг хэлдэг, та үнэнийг дуулдаг, та үнэнийг бичдэг.