1/2/10

***Бурханы галт шувуу***


Хүсэлийн бурантаг хөтөлсөн
Чөтгөрийн таван мэдрэхгүй
Хүрэн зүрхний голоос зууж
Хүрхрэн өндийж ирэв

Шунал тачаалын шүлсээ хаялж
Сэрэхүйн үндэсийг тасдахаар
Нүгэл шивэрсэн хорвоогийн элгэнд
Нүцгэн ухааралыг шахан дайрав

Сэтгэлийн буйдад айлссан
Бурханы галт шувуу
Хайр цацан дэвсээр ирж
Харанхуйг яран буулаа

1 comment:

Unknown said...

Танд шинэ оны мэнд дэвшүүллье. Оюун билиг тань тэнгэр мэт гүн, далай мэт уужим байх болтугай.