1/11/10

***Би жирийн нэгэн өвс байсан***


Тэнэж дундарсан амьдрал дээр минь
Тэргэл саран гуниг хуваалцаж манддаг байсан
Мөрөөдөл бүхнийг минь гишгэсэн мөнх бусын хорвоод
Манан дотор ургах мөөг шиг хүслээ түүдэг байсан

Уярахдаа уйлж,дуулж,дусалж бүүр урсдаг байсан
Ухаарахдаа уучилж,гэмшиж өөрийгөө голдог байсан
Цөлд төөрсөн мэт хааяа санагдахад
Цөхрөл ирэхдээ аргаддаг байсан

Үүл нөмөрсөн үдшийн бороонд
Өвс шиг шатсан дурлалдаа согтуу алхадаг байсан
Үзэгдэл мэт хоосон амьдралд үүсгэл үүтгээд
Үхэл бол үргэлжилэл гэж ухаарч суудаг байсан

Би чи байсан
Бид бүгд нэг байсан
Би үг байсан,шүлэг байсан
Би бүхэл бүтэн ертөнц байсан

Би жирийн нэгэн өвс байсан......

2 comments:

oyunaa said...

setgel joohon tavgui ued unshaad ch ter uu setgel semlej or ovdchihloo... daraa arai oor ontsogoos unshij setgegdlee bichne ee

Arsun said...

Би чи байсан... Энэ ямар сонин үг вэ? Би нэг удаа: -сайхан дуутай нохой байсан гэж бичиж билээ.