1/18/11

~~~Юунд эс амараанам~~~

Хэзээ,хаанаас ямархан учрал,зовлон
Хийсч ирэхийг хэлж,мэдэж болохгүй
Хувирал зэрэглээ,нүдгүй мананд
Харвах цагийн урсгалд туугдан амьдарнам

Таашгүйд дурлаж мөрөөдөл өөрөө одоод
Таамаг дунд зүггүй бодолууд талцаж хэрэлдээд
Таван зүс нүдэнд шингэж амирлаад
Таавар мэт маргаашийг хүлээнэм

Биетэй бүхэн орших эс оршиход
Бие биенээ хэмлэн эргэлдэж
Газрын хүчинд татагдан мөрөө даран зөрөлдөвч
Ганцаардал дунд итгэлээ хэнд өгөхөө үл мэдэн алхнам

Тэнгэрийн зарлигаар сарниж одохоо
Үхэл гэж нэрлээд хүлээхэд
Тэндээс ирэх долгис халуун гол зууран шүглэxдээ
Эндэхийн бүхэнд уйдагчийг юунд эс амараанам

1 comment:

orshikhoo said...

яг л ил гаргаж хэлээгүй үгсийг маань голд минь ортол өөрт минь хэлж байгаа юм шиг, тенкс мэн:)