4/14/11

~~~Эргээд хартал...~~~

Эргээд хартал хавар явчихаж
Эргээд хартал залуу нас явчихаж
Эргээд хартал шүүдэрт өвсөнд мөнгөн хяруу унчихаж
Эргээд хартал шүлэг сэтгэл хоёр залуугаараа үлдчихэж

Эргээд хартал чи яг л хэвээрээ
Эвлэрч чадаагүй дурсамж задалж
Эхлэл төгсгөлийн утгыг алдагуулж
Инээмсэглэн зогсох нь яг одоо мэт

Сэтгэлийн буман үзүүр догдлол үүсгэн чичиж
Итгэлийн алтан судалын хөвчийг татан эгшиглүүлж
Гунигт хар нүднээс нулимс таслан амилуулж
Гутамшигт хорвоогийн элгэнд гундсан сэтгэлийг дэвтээж

Тэртээх холын өдрүүд гэрэлээ цацсаар дөрөө муталж
Тэврэх яруу уянга нь хамар шархируулан ирэхэд
Сэтгэлд багтаагүй догдлолоо шүлэг болгон гадагшлуулж
Шингэх нарны туяaнд өөрийгөө шингээж жаргаалaа

3 comments:

agai said...

saihan shuleg baina

lamiran said...

шүлэг сэтгэл хоёр минь залуугаараа үдчихэж эн их торгон мэдрэмж байна. сайхан шүлэг болжээ. үнэхээр сайхан

ЗолБоо said...

цаг хугцаандаа амжиж амьдарч чадахгүй байна гэдэг тун харамсалтай санагдаж байна..