5/8/11

*********************************

Өглөө болж нар мандаж байна
Өнөөдрийн жүжиг эхэлж байна
Инээд ч хүрэх шиг..гуниг ч нөмрөх шиг
Санаа алдав.санаа алдагдав

Нэгдүгээр үзэгдэл...

Цонхоо нээв.
Нар салхи хоёрыг урив...

********************************

Сакураа гөлөглөн хундган цагаан цэцгээ өрөөд
Солонго зураглаж тэнгэрт өнгөөр алаглаад
Уулын хүйсээр ус булаглан тэлмэн жороолоод
Уянга гүйцээж шувууд жиргэхэд салхи бүжиглээд

Харахуйд бүчиж нөмөрсөн үзэгдэл,хувиралууд татаад
Анихуйд үсчиж үймсэн хүсэл,дурсамж,бодолууд татаад
Түмэн шидээ гайхуулсан энэ ертөнцөд
Төөрсөн сэтгэлээ тогтоох амар биш аж

1 comment:

Heaven said...

Гол нь сэргэг байх л хэрэгтэй юм бишүү? Жүжгийн нэг дүрийг бүтээгээд байна гэдгээл ажиглаж харж чадвал..