5/18/11

~~~ Хүсэл~~~

Нас намба гээчийг харуулж явах ёстой юм гэнэ
Ямар учраас ?
Нэр хүнд гээч сонин юмыг үүрч явах ёстой юм гэнэ
Яах гэж ?
Буйр гэдгийг зааж бодлоготой явах юм гэнэ
Яагаад ?
Бусдад үзүүлэн болж үлгэр жишээ томоотой явах гэнэ
Яагаад ?

Нийтийн тулгасан хэв хэмжээнд яагаад хүлэгдэх ёстой юм !
Нийтээр зөвшөөрсөн хайрцаганд яагаад багтаж амьдрах гэж !
Бурангуй харанхуйн сүрэгт таалагдаж жүжиглэж амьдрах юмуу ?
Болно болохгүйн хоёрxон утганд хашигдаж амьдрах ёстой юмуу?

Эрвийхэйн өнгөт чөлөөт сэтгэлгээ надад хэрэгтэй
Эвлүүлж,эвдлэх эрх чөлөө надад хэрэгтэй
Амьдралын түмэн өнгийг хүүхэд мэт шохоорхож
Алдаж онох давалгаанд нь өөрийгөө гээх хүсэлтэй би

1 comment:

Heaven said...

Сайхан шүлэг байна. Хүн эрх чөлөөг эдлэх эрхтэй, гэхдээ бусдынхыг хөндөхгүйгээр..Сэтгэлийн эрх чөлөө хамгийн сайхан нь...