11/1/08

*****Жингийн цуваа .....*****

Болзоотой мэт хорвоогийн өдрүүд
Баяр,хөөр,зовлон гуниг тээсээр
Жингийн цуваа мэт хөвөрөн ирж
Жаргал зовлон хоёрыг над дээр асгадаг

Хэн гээч нь хаана амьдарчихаад
Хэрэг явдал яах гэж үүсгэн
Хэлхээтэй эрх шиг өдрүүдийн цуваанд
Хүсээгүй амьдралыг зүүж явуулдаг юм бэ

Цаг хугацааны боол хүмүүн бие ээ золиж
Цахилах гөрөөс мэт амьдралын хүрдэн дээр гишгэж
Зовлон болсон жаргал хийгээд
Золиос болсон амьдралын учрыг олоё

Хүн болж төрсөний хэрэг юусан билээ
Хүсэл мөрөөдөл,итгэл,цөхрөлийн мананг ярж
Зэрэлээ мэт хоосон амьдралын тойрогруу
Жингийн цуваа явуулдаг жинхэнэ эзэнтэй нь уулзая

2 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Цаг нь болохоор л ... Тэр болтол шүлгээ л сайн бичих юм шүү. Чиний шүлгэнд тэр бараг өөрөө дурлан байж ирэх байхаа

Ж.Өлзийжаргал said...

Shuluun shugam shig tavilan jingiin tsuvaa metee